Камбож улсын эрх баригчид авто зам дээр бүжиглэхийн эсрэг тэмцэж эхлэв. Тус орны Ерөнхий сайд Хүн Манет “Залуус сүүлийн үед машиныхаа дуут дохио, сигнаалын дууг чангалж авто зам дээр бүжиглэж дараа нь бичлэгээ нийгмийн сүлжээнд цацах явдал элбэгшлээ. Үүнтэй холбогдуулан чиглэлийн яамд, мөн Цагдаагийн газарт хандаж машины дуут дохионы дуу чимээг багасгах зөвлөмж гаргахыг даалгасан” гэж мэдэгдсэн тухай “Khmer Times” сонин бичжээ. "TikTok нийгмийн сүлжээнд залуус, мөн өсвөр насны хүүхдүүд ачааны том машины дуут дохионы аяыг чангаар тавьж их бүжиглэх болжээ. Энэ нь гудамж талбай, авто зам дээр нийгмийн дэг журмыг зөрчиж байгаа хэрэг төдийгүй ялангуяа хүүхдүүдэд аюул учруулах эрсдэлтэй. Ерөнхий сайд Хүн Манет түүнчлэн хүүхэд залуус ба тэдний эцэг эхэд хандаж уриалга гаргав. Эцэг эхчүүд авто зам дээр бүжиглэхийг хүүхдүүддээ хориглож хүмүүжлийн яриа хийх ёстой гэж Ерөнхий сайд уриалсан" гэж сонины нийтлэлд дурдсан байна.
#МЦогзолмаа орчуулав.
Камбож авто зам дээрх бүжигтэй тэмцэж эхлэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Зөвлөмж хүргүүлнэ20 цаг 59 мин
-
УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа2024-12-25
-
Квотын асуудал хөндсөн нэг ч заалт байхгүй2024-12-24
-
Зөвлөмж хүргүүлнэ58 үзсэн
-
Зөвлөмж хүргүүлнэ0 сэтгэгдэл