АНЭУ-ын Дубай хотын захиргаа ард иргэддээ хандаж хүнсний ногоо, жимс ургамал тарьж ургуулахыг уриалжээ. “Өөрийн орон гэрт, гэрийнхээ гадаах талбай гээд боломжтой бүх газарт хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мөн хөдөө аж ахуйн зориулалтаар тэжээлийн ургамал тарьсан айл өрхийг урамшуулна. Ийм тариалалт, ургац хураалтын ачаар та бүхэн өөрсдийн ашиг орлогын нэгээхэн хэсгийг хэмнэж, улмаар амьдралын чанараа сайжруулах боломжтой. Хамгийн шилдэгийг тодруулж шагнана. Манай уралдаан бол Хүнсний аюулгүй байдлын үндэсний стратегийн зорилт болон Дубайн хүнсний аюулгүй байдлын стратегийг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг сайжруулах, хоол хүнсний алдагдал ба хаягдлыг бууруулахад чиглэсэн. Түүнчлэн энэ уралдааны үр дүнд орон нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хөгжүүлж хүнсний аюулгүй байдлын түвшин дээшлэх юм” хэмээн тус уриалгад дурджээ. Ялагчдыг 2024 оны 5 сард тодруулна.
Уралдааны шагналын сан 100 мянган дирхам. Үүнийг эхний 3 байранд орсон хүмүүст хувааж олгоно: 1-р байр 50 мянга, 2-р байр 30 мянга, 3-р байр 20 мянган дирхам. Түүнчлэн шагналт байранд орсон хүмүүст Дурсамжийн медаль гардуулах аж.
Гэхдээ энэ уралдаанд Дубайн орон сууцанд амьдардаг иргэд болон албан тасалгаандаа ургамал тарьсан хүмүүс оролцохгүй аж.
#МЦогзолмаа орчуулав.
Дубай: Хүнсний ногоо, жимс таривал урамшуулна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Шадар сайд АНУ-аас2.0 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж чадлааУржигдар 16 цаг 20 мин
-
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээУржигдар 16 цаг 16 мин
-
Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гарганаУржигдар 16 цаг 12 мин
-
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалааУржигдар 16 цаг 10 мин
-
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголооУржигдар 16 цаг 09 мин
-
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэУржигдар 16 цаг 09 мин
-
“ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛООУржигдар 16 цаг 05 мин
-
Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байнаУржигдар 16 цаг 03 мин
-
Сургалтанд хамрагдлааУржигдар 16 цаг 00 мин
-
Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргалааУржигдар 14 цаг 40 мин
-
Сургалтанд хамрагдлаа10 үзсэн
-
Сургалтанд хамрагдлаа0 сэтгэгдэл
-
Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна0 сэтгэгдэл