“Kobayashi Pharmaceutical” эмийн компаний кодзи улаан дрожж, будаатай биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн 4 хүн Японд нас барж 100 гаруй хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа тухай “Kyodo” агентлаг мэдээллээ. Япон орны Засгийн газар нэн яаралтай тус нэмэлт бүтээгдэхүүнийг шалгаж эхэлжээ. “Kobayashi Pharmaceutical” эмийн компани өөрийн 6000 орчим иймэрхүү бүтээгдэхүүнээ эмчилгээний шинж чанартай гэж сурталчилдаг юм байна. “Ямартай ч Beni-Koji гэдэг биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүнийг 3 жил уусан нэг хүн бөөрний өвчнөөр өнгөрсөн” гэж тус орны ХМХ бичжээ. “Kobayashi Pharmaceutical” компани одоо өөрийн 5 төрлийн бүтээгдэхүүнийг борлуулалтаас буцааж татаж буйгаа мэдэгдсэн. Жишээлбэл, холестериний түвшин бууруулдаг гэх 300 мянган ширхэг “Beni-Koji Cholesterol Help”.
Нэмж өгүүлэхэд, биологийн идэвхт ямарваа нэгэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг дур мэдэж эмчийн зөвлөгөөгүй уух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөлж болзошгүй талаар мэргэжилтнүүд байнга сэрэмжлүүлдэг билээ.
#МЦогзолмаа орчуулав.
Японы биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн 4 хүн нас барав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо0 сэтгэгдэл