Герман улсын цагдаа нар өвөрмөц хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлжээ. “Цагдаагийн дүрэмт хувцсын чанар маш муу, бас хүрэлцэхгүй байгаа тул бид ийнхүү эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан. Түүнчлэн дүрэмт хувцсыг олгохдоо заасан хугацаанаас хэдэн сарын дараа өгдөг. Ялангуяа зуны өмд их асуудалтай, түүний оронд өөр төрлийн өмд өмсч ажиллахыг бидэнд үүрэгдсэн” гэж цагдаа нар гомдол мэдүүлсэн байна. Энэ асуудалтай холбогдуулан Баваарын цагдаагийн Үйлдвэрчний эвлэл өмдгүй цагдаа нартай бичлэг хийж олон нийтэд цацлаа. Тэд өмдөө тайлж бичлэг хийн цацсан байна.
Германы Цагдаагийн холбооны Баваарын бүс нутгийн нийгэмлэгийн тэргүүлэгч Юрген Кенляйн “Нийлүүлэлт доголдсоны улмаас дүрэмт хувцасны хомсдол үүсч эхэлсэн. Гэхдээ манай цагдаа нарт дүрэмт хувцас хүрэлцэхгүй байгаа гол шалтгаан бол Украины дайн. Цаашид нэмэлт зардал гаргаад ч хамаагүй цагдаа нараа хувцсаар хангах шаардлагатай байна” хэмээн мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
Германы цагдаа нар өмдөө тайлж эсэргүүцлээ илэрхийлэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11