Испани улсын Засгийн газар гадаадын иргэдэд олгодог “алтан виза” хөтөлбөрөө цуцлахаар болсон тухай “Financial Times” сонин мэдээлэв. Ерөнхий сайд Педро Санчес “Европын холбооны бус орнуудын иргэд манай эх оронд ирээд 500 мянган еврогоос дээш хэмжээний мөнгийг үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулбал 3 жилийн хугацаагаар оршин суух эрх авдаг. Тэдэнд мөн ажиллах зөвшөөрөл олгож байгаа. Томоохон хотуудад 100 алтан визагийн 94 нь үл хөдлөх хөрөнгө худалдан авагчдад ногдох болжээ. Өнөөдөр Испаний иргэдэд орон сууцны хүртээмж муудсан, үнэ ханш өсч байгаа учир бид “алтан виза” хөтөлбөрөөс татгалзахаар төлөвлөсөн. Яагаад гэвэл, том хотуудад ажиллаж амьдарч татвараа төлдөг хүмүүст аятайхан орон сууц олдохоо больжээ” хэмээн мэдэгдлээ.
Испани 2013 оноос 2022 онд 5000 орчим алтан виза олгожээ. Хамгийн олон алтан визаг хятадууд авсан юм байна. Өмнө нь, Португал ба Ирланд улсууд "алтан виза"-гүй болсон билээ.
Испани "алтан виза"-гаа цуцална
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11