Америк гүрний Конгрессын гишүүд өөрийн оронд тархсан фентанилын “тахал”-д Хятад буруутай гэж мэдэгдлээ. Фентанил гэдэг нь синтетик опиоидын анальгетик юм байна. “Америк даяар дэлгэрсэн фентанилын тахлыг Хятад улс санхүүжүүлдэг. Хятадууд л фентанил ба бусад синтетик наркотикийн бүрэлдэхүүн хэсгүүдийг үйлдвэрлэх, экспортлохыг шууд санхүүжүүлж байна. Фентанилыг худалддаг компаниудад Хятад улс татварын хөнгөлөлт, мөнгөн тэтгэмж олгох замаар санхүүжүүлдэг. Түүнчлэн Хятадын эрх баригчид фентанил ба прекурсорыг үйлдвэрлэгчидтэй огт тэмцдэггүй. Америкт нүүрлэсэн фентанилын хямрал үнэндээ Хятадын химийн үйлдвэрлэлийг баяжуулж байна” гэж АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тусгай хорооны илтгэлд дурджээ.
Хятад гүрэн одоогоор энэхүү мэдэгдэлд хариу өгөөгүй байна.
Нэмж өгүүлэхэд, Америкт 2016-2021 онд фентонилын тунг хэтрүүлсний улмаас нас барагсдын тоо 4 дахин нэмэгджээ. Опиодын “тахал” жил тутам 100 мянган америкчуудын амь насыг авч одож байна.
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11