Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд боллоо. Хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Мандалбаатарын Маргад-Эрдэнийг томиллоо. М.Маргад-Эрдэнэ тус агентлагийн Тамгын газарт Хуулийн хэрэгжилт, гэрээ конвенц хариуцсан мэргэжилтнээр 2018 оноос ажиллаж байна. Энэ үеэр Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн томилгоо хийгдлээ. Өнгөрсөн онд сонгон шалгаруулалт зарласан байсан юм. Ингээд Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнэ гэж залууг томиллоо. Түүнийг томилох бүрэн боломжтойг ТАЗ болон АТГ-аас мэдэгдсэн.
Ингэснээр Төрийн албаны тухай хуулинд өнгөрсөн жил өөрчлөлт хийж хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн албанд ажиллах боломж бололцоог нээж өгөх хуулийн зохицуулалтыг хийсэн.
Төрийн албан нийтдээ 4500 орчим хөгжлийн бэрхшээлтэй ажилладаг ч гэсэн үүний 10 хувь нь төрийн захиргааны албанд, удирдах албан тушаалд дэвшиж ажиллах боломж бололцоо байдаггүй. Төрийн албаны хуулийн дагуу бол олон өгөх шалгалт, тэр бүү хэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон тоног төхөөрөмж маш муу байсан. Харин бид үүнийг нь нээж өгсөн" гэлээ.