Ардчилсан нам хяналтаа Ц.Элбэгдоржид бүрэн алдлаа
Ардчилсан намын сонгон шалгаруулах хорооныгишүүд сонгогджээ. Тэд энэ удаагийн сонгуульд Ардчилсаннамаас нэр дэвшигчдийг сонгох юм байна. Сонгоншалгаруулах хороонд АН-ын дарга Лу.Гантөмөр, Тэргүүндэд дарга С.Баярцогт, Ерөнхий нарийн бичгийн даргынүүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Нийслэлийн Ардчилсан намындарга Т.Батцогт, Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Эрдэнэбат, Д.Мөнх-Эрдэнэ, С.Батзаяа нар сонгогдсон байна.
Эдгээр хүмүүсийн ихэнх нь Ц.Элбэгдоржийнхамааралтай хүмүүс байгаа нь Ардчилсан нам хяналтааЦ.Элбэгдоржид бүрэн алдсныг харуулж байна. Тэднийхолбоо хамаарлыг хөөгөөд үзвэл, С.Баярцогт Ц.Элбэгдоржхоёр эртнээс хамааралтай. Ц.Элбэгдорж 1998 онд Ерөнхийсайд болохдоо С.Баярцогтыг Байгаль орчны сайдаараатомилж байв. 2004 онд хоёр дахиа гүйцэтгэх засаглалынтэргүүн болохдоо ч Хэрэг эрхлэхийн даргаарааС.Баярцогтыг урьж байв. Тэд ийнхүү эртнээс хөтөлгөө морьшиг явж иржээ. Ц.Элбэгдоржтой хамааралтай дараагийн хүнУлс төрийн зөвлөлийн гишүүн Г.Эрдэнэбат. ТэрбээрЦ.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Улсын Ерөнхийпрокурорын орлогчоор томилогдон ажиллаж байсан юм. Улстөрийн зөвлөлийн гишүүн Д.Мөнх-Эрдэнийн тухайдЦ.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Хөх хот дахьЕрөнхий консулаар томилогдон ажиллаж байв. Улс төрийнзөвлөлийн гишүүн С.Батзаяа ч Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг. Тэрбээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажилласан эхнийдөрвөн жил хэвлэл мэдээллийн албаны даргаар нь ажиллажбайсан бөгөөд Ц.Элбэгдорж түүнийг АН-д хөтлөн оруулжирсэн юм. Эндээс харвал гаднаа Лу.Гантөмөр Ардчилсаннамыг удирдаж буй мэт боловч үнэн хэрэгтээ тус намыгЦ.Элбэгдорж удирдаж байна. Энэ удаагийн УИХ-ынсонгуульд оролцох Ардчилсан намын нэр дэвшигчдийгЦ.Элбэгдоржийн фракцийн хүмүүс тодруулж байгаа ньүүнийг тодорхой харуулж байна.