Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сөүл хотод өнөөдөр болсон Монгол, Солонгосын бизнес форумд мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.
Монгол, Солонгосын бизнес форумыг Солонгосын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан бөгөөд Монголын талаас 58 аж ахуйн нэгжийн 70 гаруй төлөөлөгч, Солонгосын талаас төр, хувийн хэвшлийн 110 байгууллагаас оролцлоо. Энэ үеэр хоёр тал бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гарч буй саад бэрхшээлийн талаар илэн далангүй санал солилцож, эдийн засгийн харилцаа, түүний дотор уул уурхай, аялал жуулчлал, банк санхүү, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хөндөн ярилцав.