Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2023.2.15-ны 20 цагаас 2023.2.16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс Байдраг голын хөндийгөөр -34...-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -27...-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -14...-19 градус, бусад нутгаар -19...-24 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -3...-8 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.