"Нарантуул" ОУХТ-ын босс Ш.Сайхансамбуугийн охин гэдгээрээ олны анхаарлын төвд байдаг С.Эрдэнэтуул 2016-2020 онд Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс сонгогдон ажиллаж байсан удаатай.
Тэгвэл сонгогдсон тойрогтоо танигдаад амжсан төдийгүй иргэд түүнд ам сайтай байгаагаа хэлжээ. Нийслэлийн төлөөлөгчдийн зарим нь хэн болох, юу хийсэн нь бүү мэд сонгуульт хугацаагаа өнгөрөөх тохиолдлууд цөөнгүй байдаг бол С.Эрдэнэтуулын тухайд тойрогтоо улсын төсвийн хөрөнгөөр төдийгүй өөрийн хөрөнгөөр чамлахааргүй хэмжээний бүтээн байгуулалтын ажил хийж, иргэдийн тулгамдаж буй асуудлуудыг шийдсэн нь олонд хүрсэн бололтой.
С.Эрдэнэтуул энэ удаагийн орон нутгийн сонгуульд "Үндэсний эвсэл"-ээс Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа аж. Сонгогчид ч түүнийг туршлагатай, боловсролтой, сэтгэл зүтгэлтэй бүсгүй хэмээн олзуурхан угтаж байгаа гэх мэдээлэл байна.