Орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаа өчигдөр албан ёсоор эхлүүлсэн Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэтуул өнөөдөр өөрийн тойрог болох Баянзүрх дүүрэгтээ ажиллаж байна.
Түүний хувьд “Үндэсний эвсэл”-ийн нэр дэвшигчдийн хамт иргэдийн санал бодлыг сонсож яваа аж. Монголын хамгийн том захын боссын охин хэдий ч ард түмний амьдралыг сайн мэддэг, 2016-2020 онд төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа маш олон хүүхдийг тоглох тоглоомын талбайтай, ахмадуудыг салхилах газартай болгон, харанхуй гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгосон, зайлшгүй шаардлагатай газруудад зам тавьсан гээд чамлахааргүй их ажлыг нугалсан гэдгээр нь Баянзүрхчүүд түүнийг андахгүй юм билээ.
Энэ удаад мөн Баянзүрх дүүрэгтээ нэр дэвшиж байгааг нь талархан угтаж буй иргэд олон байна. Тэд төсвийн мөнгөнөөс хумслах биш төрөлх хотынхоо хөгжилд өөрийн хувьд нэмрээ оруулах сэтгэл зүтгэлтэй төлөөлөгч хэрэгтэй байгааг мөн онцоллоо.