УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн Баянзүрх дүүргийн гуравдугаар тойрогт нэр дэвшиж буй С.Эрдэнэтуулыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Энэ тухайгаа С.Жавхлан өөрийн цахим хуудаснаа “Идэж шамшигдуулдаг өлөн хүмүүс биш. Аль нам, бие даагч нь хамаагүй хамгийн гол нь сэтгэлтэй хүмүүсээ л дэмжиж гаргаж ирцгээе! Ахан дүүсээ!
ОДОО ЦҮНХ БАРИГЧ ДОЛООГЧДЫН ЦАГИЙГ ИЙМ ЗӨВ ХҮМҮҮСЭЭРЭЭ ТҮРЖ ГАРГАЖ ИРЖ ТЭДНИЙ ЦАГИЙГ ДУУСГАЦГААЯ!” хэмээн бичжээ.
Улстөрд хүч үзээд нэлээд цаг хугацааг үдэж буй С.Жавхлан ийнхүү Сайхансамбуугийн Эрдэнэтуулыг дэмжсэн нь санамсаргүй биш биз ээ. Эрх баригчдын үнэн төрхийг мэдэрсэн хүний хувьд хэнийг дэмжих, хэнийг дэмжихгүй ээ С.Жавхлан эрхбиш мэднэ.
Нөгөөтэйгүүр улстөрийн тогтоонд орж ирээд нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж буй С.Эрдэнэтуулын хувьд элдэв бохир зүйлд нэр холбогдолгүй, зарчимтай урагшилж ирсэн тул ийнхүү дэмжлэг хүлээгээд байна.