АНУ-тай хийсэн агаарын тээврийн хэлэлцээр хэрэгжиж эхлэв.
АНУ-ын агаарын гол тээвэрлэгч, дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани "United Airlines" 2025 оны 5 дугаар сарын 01-нээс Монгол Улс руу нислэг үйлдэхээр төлөвлөж байгаагаа албан ёсоор зарлалаа.
2023 онд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад хийсэн айлчлалаар яригдсан нислэг ийнхүү товлосон хугацаандаа бодит ажил болж байна.
Агаарын тээврийн хэлэлцээрт оролцсон бүх хүнд талархал илэрхийлье!