Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад ажиллах үеэрээ Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ковид-19 цар тахлын хүнд үед Энэтхэг Улс манай улсад анхны вакцин хандивласанд дахин талархал илэрхийллээ. Талууд Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны чухал төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлээд энэхүү төслийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаар тогтов.Мөн 2025 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө буйгаа онцолж, Монгол, Энэтхэгийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11