Засгийн газраас 2024 онд Улаанбаатар хот, 2025 оны 6-р сар гэхэд 21 аймгийг бүрэн камержуулах “Ногоон бүс” төслийг цагдаагийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байна.
Төсөл 73,2 хувьтай үргэлжилж, улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн 55319 хяналтын камерыг суурилуулаад байна.
Төсөл хэрэгжүүлж эхэлснээр гарсан үр дүн
- Өнгөрсөн хугацаанд оршин суугаа газраасаа алга болсон 200 хүүхдийг хяналтын камерын тусламжтайгаар олж, илрүүлэн эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.
- Гэмт хэргийн илрүүлэлт 41,9 хувиар өсчээ.