Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, маргааш өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2023.2.27-ны 20 цагаас 2023.2.28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -30...-35 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -24...-29 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр -9...-14 градус, бусад нутгаар -17...-22 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -10...-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -4...+1 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +2...+7 градус дулаан, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.