Грек улсын Темпи хотод зорчигч тээврийн ба ачааны 2 галт тэрэг мөргөлдсөний улмаас 38 хүн амь үрэгдэж 85 хүн бэртэж шархадсан тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Энэ осол аваарын улмаас нилээд хэдэн вагон замаас гарч 3 нь шатжээ. Зорчигч тээврийн галт тэрэг асар их хурдтай давхиж байгаад дөхөн ирж буй ачааны галт тэргийг мөргөсөн гэж орон нутгийн ХМХ мэдээлж байна. Галт тэргээр олон оюутан зорчиж байсан ба тэд урт амралтын өдрүүдийн дараа Афин хотоос Салоник руу буцаж явж байжээ. Энэ ослын улмаас Ерөнхийлөгч Катерина Сакелларопул Молдав улсад хийх айлчлалаа цуцаллаа.
Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис энэ эмгэнэлт явдалтай холбогдуулан 3 хоног үндэсний гашуудал зарлах шийдвэр гаргав. Орон даяар 3 сарын 1-нээс 3 сарын 3-нд төрийн далбааг гуйдалгаж зугаа цэнгээний бүх хөтөлбөрийг цуцалжээ. Тус орны Эрүүл мэндийн сайдын орлогч Мина Гага “Энэ бол аймшигтай эмгэнэлт явдал” хэмээн мэдэгджээ.Ослын шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна. Хүний хүчин зүйл эсвэл техникийн эвдрэл саатал эсэхийг тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж эхэлжээ. Осол болсон станцын даргыг баривчилсан ба яагаад зорчигч тээврийн галт тэргэнд тухайн замаар зорчихыг зөвшөөрснийг тодруулж байна.
Грек 3 хоног гашуудал зарлав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11