Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
2023.3.2-ны 20 цагаас 3-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -27...-32 градус, Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -19...-24 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр -4...-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -3...+2 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16...-18 градус, бусад хэсгээр -9...-11 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Зөөлөн салхитай. Шөнөдөө -19...-21 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Зөөлөн салхитай. Шөнөдөө -19...-21 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.