“Энэтхэгийн “Marion Biotech” компаний үйлдвэрлэсэн “Док-1 Макс” сироп ууснаас болж манай оронд 18 хүүхэд нас барсан” хэмээн Узбекистаны Эрүүл мэндийн яам мэдэгдэв. Энэ сироп уг нь амьсгалын замын халдварт өвчний эсрэг үйлчилгээтэй юм байна. Нийт 21 хүүхэд дээрх сиропыг ууж хордсон, тэдний 15 нь 3 хүртэлх настай харин үлдсэн нь 6 хүртэлх насныхан. Нас барсан 18 хүүхэд бүгд бөөрний хурц дутагдалд орж өнгөрчээ.
Хүүхдүүдийн уусан “Док-1 Макс”-г шалгахад түүний бүтцэд этиленгликоль байгаа нь илэрчээ, энэ бол маш хортой бодис бөгөөд антифриз буюу авто машины үл хөлдөгч шингэн үйлдвэрлэхэд ашигладаг юм байна. Энэ энэтхэг эмийн бүтцийг шалгахад 10 мл-д нь 500 мг парацетамол, 200 мг гвайфенезин, 10 мг фенилэфрин гидрохлорида агуулагджээ. Тэр бүү хэл “Док-1 Макс”-н зааварчилгаанд 2 наснаас эхлэн хэрэглэж болно гэж бичсэн байв. Гэтэл бусад эмийн фирм ийм бүтэцтэй эмийг 12 наснаас хойш хэрэглэхийг зөвшөөрдөг билээ.
Узбекистаны Эрүүл мэндийн яам энэ эмийн худалдааг зогсоож шалгалт явуулж байна. “Талийгаач хүүхдүүд эмнэлэгт ирэхээс өмнө “Marion Biotech” сиропыг гэртээ 2-7 хоногийн турш уусан байсан. Хүүхдүүд өдөрт 3-4 удаа 2,5-5 мл тун ууж байжээ, гэтэл энэ бол тэдний хэрэглэх ёстой стандарт тунгаас хавьгүй өндөр гэсэн үг. Бид шалгалт явуулж 7 ажилтныг ажлаас халсан” хэмээн тус яамны төлөөлөгч мэдээлэв.
Узбекистаны 18 хүүхэд энэтхэг сиропонд хордож нас барлаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11