--“Fox news” ТВ-н “Tucker Carlson Tonight” нэвтрүүлгээс---
...Жо Байден 80 настай. Тэр 1942 онд төрсөн, өнгөрсөн зууны эхний хагаст шүү. Тухайн үед айл өрхийн зөвхөн 36% нь гэртээ утастай, бараг тэн хагас нь усны шугамгүй аж төрж байлаа..... Байден 2024 оны сонгуулийн өмнөх сунгаанд оролцохоо зарласан. Хэрэв тэр ялбал бид 82 настай Ерөнхийлөгчтэй болно. 82 нас гэдэг бол АНУ-ын эрчүүдийн дундаж наслалтаас 8-аар их гэсэн үг.
....Хамгийн гол нь Ардчилсан намын гол улстөрчид дуугүй байгаа. Тэднээс 1 ч хүн Байдены эсрэг сонгуульд оролцохоо зарласангүй. Тэгэхээр Байден ялж 82-той өвгөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх нь. Өөрөөр хэлбэл, түүний ангийн нөхөд бараг бүгдээрээ нөгөө ертөнцөд очсон байхад Байден л Ерөнхийлөгчийн 2 дахь хугацаагаа эхлэх гээд зогсч байна. Энэ тэгээд Америкт хор хөнөөлгүй юү? Мөн Жо Байденд?
Үнэхээр аймшигтай, 82-той хөгшчүүл энэ улс орныг удирдаж жолоодох ёсгүй. Тэдний хүч тамир барахгүй, бие махбодийн ба оюуны чадвар ч хүрэхгүй. Үүнийг бүгд ойлгож байгаа, 82-той өвгөн ба түүний ойрын хүрээлэл ч гэсэн.... Хэрэв та Байдены насыг насалбал түүн шиг л байх биз. Үүнд хачин юм алга, байгалийн жам..... Гэтэл Байден хэвийн ярих чадвараа ч алдчихсан хүн, Польшид хэлсэн үгийг нь сонс доо.... Ийм жишээ сая сая бий... Гэтэл энэ бүхнийг үл анзаар, үл тоо гэж бидэнд тушаасан....
Орчуулсан #МЦогзолмаа
Foх: 82-той хөгшид улс орныг удирдах ёсгүй
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11