МИАТ ТӨХК Улаанбаатар-Бээжин чиглэлд 1.2 сая төгрөгөөр нисэж байгаа.
Улаанбаатар-Истанбул чиглэлд 2022 онд хоёр талдаа 4 сая төгрөгөөр нисдэг байсан бол МИАТ ТӨХК энэ чиглэлд 2.2 сая төгрөгөөр нисдэг болж 2 дахин буурсан. Улаанбаатар-Сөүл чиглэлд 2.5 сая төгрөгөөр нисдэг байсан бол хоёр талдаа 1.2-1.5 сая төгрөгөөр нисдэг болж буурсан.
Агаарын тээврийн салбарын өрсөлдөөнийг дэмжиж, бодлогуудын хүрээнд хямд үнэтэй, ая тухтай, шууд нислэгүүдийг бий болгож, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх зорилтыг Зам, тээврийн хөгжлийн яам тавьж байгаа.
Эдгээр хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улс жилдээ 3 сая зорчигч агаарын тээврээр тээвэрлэх боломжтой болсон. Мөн БНСУ руу карго нислэгийн тоог нэмснээр 1кг ачааны үнэ 7 ам доллар байсныг 2,5 ам доллар болгож бууруулсан байна. Түүнчлэн
Улаанбаатар хотоос Сөүл, Бусан чиглэлд 7 хоногт 44 нислэг үйлдэж байсан бол одоо БНСУ-ын Сөүл, Бусан болон бусад 3 хот руу 7 хоногт 80 удаа буюу өдөрт 11 нислэг үйлдэх боломжтой болоод байна. Мөн карго нислэгийн тоог нэмснээр 1 кг ачааны үнэ 7 ам.доллар байсныг 2.5 ам.доллар болгож бууруулаад байна.