Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтан, барилга барих зөвшөөрөл авсан хүмүүсийн нэрсийг ил тод болгож, олон нийтэд зарлах асуудлыг Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд даалгасан байна.
Мөн цаашид төлөвлөлт хийхдээ өнгөрсөн хугацаанд гарсан дээрх алдааг давтахгүй байх ёстой гэсэн чиглэлийг Засгийн газрын хуралдаанаас холбогдох албаныханд үүрэг болгожээ. Үүгээрээ газар дагасан авлигын асуудал руу Засгийн газар "ханцуй шамлан" орж байгаа бололтой.
Мөн энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн хүсэлтээр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг чөлөөлсөн гэдгийг тодотголоо.