ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн ХНХ-ийн сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайханы өргөдлийг авч хэлэлцээд УИХ-д болон Ерөнхийлөгчид танилцуулах бичгийг хүргүүлжээ. Мөн
ойрын өдрүүдэд ХНХ-ын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх асуудал УИХ-аар орж чөлөөлөгдсний дараа Ерөнхий сайд захирамжаа гаргаж Албан ёсоор чөлөөлөх хуулийн зохицуулалттай. Тиймээс УИХ дээр энэ 7 хоногтоо багтаж асуудал яригдаж шийдвэрлэгдэнэ гэдэг хүлээлт ЗГ-т үүсээд байна гэнэ.
Учир нь Хөдөлмөр Нийгмийн хамгааллын салбарт Хүүхдийн мөнгөний асуудал, цалин тэтгэврийн нэмэгдэлийн асуудал, ажиллах хүчний зөв зохистой бодлогын асуудал гэх мэтчилэн олон асуудлууд хүлээлт үүсгээд яригдаж байгаа. Мөн Нийгэм даатгалын багц хуулийг өргөн барьсантай холбогдуулан эдгээр тулгамдсан асуудлуудыг даруй богино хугацаанд хариуцаж ажиллах туршлагатай САЙДЫН ТОМИЛГООНЫ асуудал ойрын хугацаанд яригдана гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээллээ.
ХНХ-ын сайдын томилгооны асуудал ойрын хугацаанд яригдана
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11