"Шүгэл ажиллагаа"-г хэрэгжүүлэх Ажлын хэсэг баасан гараг бүр 09:00-12:00 цагт '11-11" төвд ажиллаж байна.
Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоогийн хэлснээр Өнгөрсөн баасан гарагт иргэдээс ирүүлсэн асуудлын 80 орчим хувь газартай холбоотой байсан. Тиймээс Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд газартай холбоотой асуудлаар үүрэг даалгавар өгсөн. Иргэдтэй уулзаж, утсаар холбогдохоос гадна цаашид цахимаар мэдээлэл хүлээн авдаг болохоор төлөвлөж байна гэдэг мэдээллийг өглөө. Мөн Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах "11-11" дугаарын 5 дугаар шугамаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл авч байгаа
"Шүгэл ажиллагаа"-г хэрэгжүүлэх Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Т.Нямгэрэлийн хэлснээр : Ажлын хэсгийн гол зорилго нь иргэдээс авлига, албан тушаалтай холбоотой мэдээлэл хүлээн авах юм. Бид ирсэн мэдээлэл болон мэдээлэгчийн нууцыг хамгаалж ажиллахад оршиж байгаа юм гэдгийг тодотголоо.