УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар өнөөдөр “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ энэ гурвыг ямар нотлох баримтын хүрээнд, ямар үндэслэлүүдээр шалгаж буй олон нийтэд тодорхойгүй байгаа. “Гурван гишүүн ч үүнийг өлгөж аваад “Бид буруугүй, гүтгэлээ” гэх зэргээр сайхан далим үсэргэж, өөрсдийгөө хамгаалж буй юм. Тэгвэл:
-”Ажнай” Д.Бат-Эрдэнэ 28.7 тэрбумын ногдол ашиг хууль бусаар авч Капитроноороо дамжуулж мөнгө угаасан,
Т.Аюурсайхан 1.6 тэрбумын хөрөнгөө тайлбарлаж чадаагүй,буюу хамгийн ноцтой нь гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэмт бүлэг байгуулсан гэх асуудал
-Н.Наранбаатар Б.Ганхуягт нөлөөлж Хятад компаниудад давуутай гэрээ байгуулуулсан асуудлыг нь хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм. Энэ шалгалтад гишүүний бүрэн эрх нь саад болсон гэж үзсэн учраас АТГ-ын саналаар прокурорын байгууллагаас гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулж ирээд буй юм.
-Нэмж хэлэхэд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэдэг бол буруутай гэж шийдсэн үйлдэл огт биш. Элдэв хуулийн хамгаалалтаас гарч, дугаар хорооны иргэний адилаар шалгуулна л гэсэн үг. Хэрвээ буруутай нь тогтоогдвол шүүхээс ял авч, буруугүй гэж тогтоогдвол бүрэн эрхээ сэргээлгэх учиртай.