СБД-ийн МАН-ын даргаар УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрөгч 1 дүгээр сард томилогдож дүүргийн намын хороондоо багагүй шинэчлэл хийж эхлээд байгаа бөгөөд тус дүүргийн Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус хурал өчигдөр буюу 3 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж даргаар нь Ё.Нямжав 192 төлөөлөгчдөөс 100% саналаар сонгогдсон байна.Ё.Нямжав нь сүүлийн жилүүдэд МАН-ын Гадаад харилцааны албаны дарга, Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал, Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул зэрэг ажлуудыг хийж байсан бол одоо МАН-ын ЕНБД-ын Гадаад бодлогын зөвлөх / орон тооны бус/ -өөр мөн ажиллаж байна.Ийнхүү Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбоо болон нэрээ өөрчилсөн тус намын эмэгтэйчүүдийн байгууллагыг УИХ-ийн гишүүн, Боомт хариуцсан сайд Х.Булгантуяаг толгойлдог бөгөөд 80аад оныхны түүчээ үргэлжилж байгаа бололтой.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11