Болгарын алдарт зөнч Ванга 1996 онд өнгөрсөн билээ. Гэсэн ч түүний зарим зөгнөлийг айсуй 2023 онтой холбон хүмүүс тайлбарлаж байна. Вангагийн хүргэн Сергей Косторной “2023 оны 3 сарын 20-нд өдөр шөнө тэнцэх хүртэл үйл явдал маш эрчимтэй өрнөнө гэж Ванга хэлсэн. Харанхуйн хүчүүд Европыг захирч байна, тэнд бүх юм олсоор удирдуулдаг мэт. Эрх баригчдын толгой хоосон. Олон удирдагчийг унагана. Европын холбоо бас НАТО-гийн сүйрэл эхэлнэ гэж Ванга хэлсэн” хэмээжээ. Ямартай ч зөнч Ванга “Дарь дэлбэрч түнэр харанхуй нүүрлэнэ. Туулай хүрч ирэхэд бүх юм сарниж салхинд туугдана” гэж хэлсэн учраас нөхцөл байдал тогтворжиж амгалан тайван цаг ирэх байх хэмээн зарим ХМХ бичжээ. Ванга мөн “Орос улс сэргэж өндийнө, дэлхийн оюуны шинэ төв болно. Владимирийн алдар цуу цуурайтна, хэн ч юу ч түүнийг дийлэхгүй. Тэр славянчуудын газар нутгийг нэгтгэж хөгжин цэцэглүүлнэ. 2023 онд хорт хавдрыг эмчлэхэд том үсрэлтт гарна" гэж зөгнөжээ.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11