"Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс төрийн захиргааны байгууллагын түвшинд хариуцлагын тогтолцоог бодитой болгох хариуцдаг эзэнтэй байлгах чиглэлд тодорхой үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд Засгийн газрын дотоод хяналтыг хэрэгжүүлдэг газар байгуулагдаж, нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр болсон. Үндсэн үйл ажиллагааны 70 хувь нь урьдчилсан тандан судалгаа хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, иргэн төрийн хооронд үүсдэг асуудлуудын учир шалтгааныг судалгаа шинжилгээний орчинг тодорхойлох юм. Энэ ажлын бодит үр дүн богино хугацаанд гарна гэдэгт Засгийн газар эргэлзэхгүй байгаа.
Монгол Улсын төрд бүх шатаар дамжиж жилдээ давхардсан тоогоор 1.1 сая орчим гомдол санал хүсэлт ирдэг. Эдгээрийг өнөөдрийг байдлаар шийдвэрлэхдээ хариулт өгсөн өгөөгүй гэдэг байдлаар дүгнэж явж ирсэн бол цаашид ард иргэдийнхээ гаргасан санал хүсэлтэд өгсөн хариуны чанарын үзүүлэлтийг харгалзан үздэг болно. Мөн байгууллагуудын үр дүнд бодит үнэлэлт дүгнэлт өгдөг болно.
Дараагийн асуудал нь Монголын баялаг, хөгжлийн санг бий болгох зорилготойгоор 15 жилийн өмнө байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдээс амжилттай болсон нь ч бий, бүтэлгүй болсон нь ч бий. Тиймээс ирэх жилүүдэд Эрдэнэс Монгол компанийг 100 хувь менежментийн компани болж, бодлогыг тодорхойлж, олон нийтийн хяналт руу мөн шилжих ажлуудыг зохион байгуулна. Бүтцийн тухайд өөрчлөлт хийж, ажлын байруудад нээлттэй сонгон шалгаруулалт хийхээр болсон.
Нийт 88 ажлын байранд сонгон шалгаруулалт явуулна.
-Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар
-Үйлдвэр технологи
-Дотоод хяналт эрсдэл
-Төслийн судалгаа, үнэлгээний газар
-Хууль эрхзүй
-Захиргаа удирдлагын газар зэрэг нийт долоон газар, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулна.
"Эрдэнэс Монгол" ХК-ийн 88 ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг ирэх оны нэгдүгээр сард явуулна. Монголдоо төрийн өмчит компаниуд дундаа хамгийн өндөр цалинтай байгууллага байхаар өнөөдөр тогтлоо. Эрдэнэс Монгол компанийн цалинг дөрвөн үе шаттай олгоно.
-Ахлах менежер буюу хуучнаар газрын дарга- 9-12 сая төгрөг
-Менежер- 6.5-8.5 сая төгрөг
-Ахлах мэргэжилтэн- 4-56 сая төгрөг
-Мэргэжилтэн- 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарсан. Багийн системээр үйл ажиллгаа явуулна гэлээ.