Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө Дорнодын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2023.4.2-ны 20 цагаас 4.3-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөнийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 0...+5 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -17...-19 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -17...-19 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -7....-9 градус хүйтэн байна.