ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК “С” ЗӨВШӨӨРЛИЙГ ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ОЛГОСОН
Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, тээвэрлэлтийг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг Ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж 2023 оны нэгдүгээр улирлаас эхлэн “С” төрлийн зөвшөөрөл олгож байна. 2023 оны нэгдүгээр улиралд Гашуунсухайт хилийн боомтод нийт 7,800 “С” зөвшөөрөл олгохоос 60% буюу 4,680 зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний тээвэрлэлтэд олгосон.
2023 оны нэгдүгээр улиралд “Эрдэнэс Тавантолгой” ХК-наас С төрлийн зөвшөөрөл хүссэн 10 мянга гаруй тээврийн хэрэгслээс 4,680 тээврийн хэрэгсэлд хувь тэнцүүлэн олгосон бөгөөд ямар нэгэн хэлбэрээр бусдад давуу эрх олгоогүй болохыг мэдэгдэж байна. Мөн С зөвшөөрөлтэй холбоотой бүх мэдээллийг ett.mn сайтад нээлттэй, ил тод байршуулснаар харилцан хяналт тавих боломжийг бүрдүүлсэн.