Ерөнхий сайд асан М.Энхболдын "баруун гар" гэгдэх Т.Бадамжунайг шилжүүлэн авах ажиллагаа явагдаж байна. Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулж буй. Тэгвэл "Шувуу" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг Монголд авч ирэх хэлэлцээрийг яг одоо хийгдэж байгаа гэнэ. Тодруулбал Т.Бадамжунайг Филиппин улсын Сэбу хотын цагдаагийн газарт 30 хоногийн хугацаатай баривчлан саатуулаад байна. Түүнийг АТМ-аас мөнгө авч байхад нь ийнхүү баривчилж, байршлыг нь тогтоосон аж. Тэгвэл яг одоо АТГ-ын дэд дарга Г.Азжаргал болон Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд тэргүүтэй хуулийн байгууллагынхан шилжүүлэн авах хэлэлцээрийг хийж байна.
Эргэн сануулахад, Т.Бадамжунай нь 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр УАЗ-469 автомашинаар хил давсан. Түүнээс хойш эх орондоо эргэж ирээгүй гэнэ. Юутай ч УИХ-ын гишүүний бүрэн эрх, хуулиар хамгаалагдаж, хууль, хяналтынхан яаж ч чаддаггүй байсан цаг ард хэдийнэ ард хоцорч Шувуу ажиллагааны хүрээнд ийнхүү "эх орондоо ирэх" -ээр боллоо. Гэхдээ олон нийтийн зүгээс уснаас ямагт "хуурай" гардаг аргатай нэгэн түүний уг баривчилгаанд олон нийтийн зүгээс нэлээн анхаарал хандуулж байгаа нь дамжиггүй ээ.
Сэтгэгдэл (5)