"Шүгэл" ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ажиллалаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл" ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн баасан гараг бүр Иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд ажиллаж, иргэдээс авлигын эсрэг мэдээлэл хүлээн авч байгаа. Иргэдээс ирүүлсэн санал, гомдлын 15-20 хувийг газрын маргаантай холбоотой асуудал эзэлжээ. Үүнтэй холбоотойгоор тус Ажлын хэсгийнхэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхантай уулзаж байна. Уулзалтад нийслэлийн болон есөн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны удирлага, албан хаагчид оролцож байна.ХЗДХ-ийн дэд сайд, "Шүгэл" ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн ахлагч Б.Солонгоо энэ үеэр"Шүгэл" ажиллагааны хүрээнд иргэдээс ирж байгаа нийт гомдлын 15-20 хувь, биечлэн уулзаж буй иргэдийн гомдол, саналын 50 хувь орчим нь газрын маргаантай холбоотой байна. Газартай холбоотой үйлчилгээ үзүүлж байгаа төрийн албан хаагчдын саналыг сонсож, гарц шийдлийг тодорхойлоход анхаарч байна. Цаашид шийдэгдээгүй газрын маргаантай асуудлуудтай газар дээр нь очиж танилцах, холбогдох газрын албатай хамтран гурван талт уулзалт хийхээр төлөвлөж байна. Мөн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга, "Шүгэл" ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн гишүүн Б.Баасандорж "Иргэд газартай холбоотой төрийн үйлчилгээ авахад үүсэж буй асуудлын шалтгааныг тодруулахаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ажилтнуудтай уулзаж, байр суурийг нь сонссон юм. Газрын асуудлыг шийдэхийн тулд олон талын харилцааг зохицуулсан хууль эрхзүйн орчинг бий болгох, хуульд нийцүүлж гаргасан дүрэм журмууд ойлгомжтой, төрийн байгууллагуудын мэдээлэл нэгдмэл байх шаардлагатай байна. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын зүгээс үүнд анхаарч ажиллахаар болсноо тлэрхийлсэн юм.
"Шүгэл" ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ажиллалаа.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11