---“Fox News” телевизийн тоймч Такер Карлсоны нэвтрүүлгээс---
Пентагоны нууц бичиг баримтуудыг алдагдах ажлыг зохион байгуулсан эзнийг олж баривчилсан, гэхдээ Украинд байлдаж буй америк цэргүүдийн тухай та бидэнд худлаа ярьсан эрх баригчдыг огт хөндсөнгүй. Украины нөхцөл байдлын тухай Жо Байдены захиргаа худлаа ярьсныг илчиллээ гэж Массачусетс мужийн Үндэсний гвардийн цэргийн албан хаагч 21 настай эрийг баривчилжээ....
....Бид сүүлийн 14 сарын турш Украины дайны тухай 2 зүйлийг л сонсч ирсэн.
Нэгт: Украины дайн бол үндэстний тусгаар тогтнолын төлөөх дайн болохоос том гүрнүүдийн хоорондох дам дайн биш. Орос л Украинд халдсан, энэ бол зүй бус, журамгүй үйлдэл. АНУ ийм учраас л Украиныг дэмждэг, ардчиллыг дэмждэг учраас. Түүнээс биш Америк өөрөө Оростой дайтаагүй. Энэ бол Украины дайн.
Хоёрт: Украин энэ дайнд ялж байгаа тул Орос ялагдах нь зайлшгүй. Украинчууд эрэлхэг, ёс журамтай бол оросууд уур хорсолтой, юу ч чаддаггүй.
Бид өдөр бүр зөвхөн энэ талаар л сонсдог. Манай бүх эрх мэдэлтэн -Пентагон, Цагаан ордон, Конгрессын 2 намын тэргүүнүүд, том компаниудын удирдагчид, алдартнууд, ХМХ бүгдээрээ л энийг давтдаг.
Гэтэл энэ 2 хоёулаа худлаа мэдээ мэдээлэл болохыг бид өнгөрсөн 7 хоногийн сүүлээс нийгмийн сүлжээгээр цацагдсан нөгөө алдагдсан нууц бичиг баримтуудаас (тагнуулын) мэдэж авлаа.
Нууц материалуудаас үзэхэд, энэ дайн бол Украиных биш манай дайн юм байна лээ. АНУ маань Оросын эсрэг дайны шууд оролцогч болж таарав. Яг одоо америк цэргүүд Оросын армийн эсрэг тулалдаж байна.
Энэ бол Дорнод Европ дахь бүс нутгийн зөрчил биш ээ, харин цөмийн зэвсэгтэй хэт том 2 гүрний хоорондын ил дайн. Гэсэн ч дайн эхэлсэн тухай АНУ албан ёсоор зарлаагүй. Конгресс ч зөвшөөрөл өгөөгүй. Иймээс энэ дайн бол Америкийн хууль тогтоомжийг зөрчиж байна, энэ бол гэмт хэрэг.
АНУ ингэж шууд оролцож байгаа боловч Украин энэ дайнд ялагдаж буйг алдагдсан бичиг баримтууд нотолсон. Алагдсан 1 орос цэрэгт алагдсан 7 украин цэрэг ногдож байна. Украины Агаараас эсэргүүцэн хамгаалах систем бүрмөсөн сүйрсэн, тэд ялагдаж байна.
Үүнийг Байдены захиргаа маш сайн мэдэж байгаа, тэд сандарч үймэрч байна. Тэгсэн хэрнээ цаг үргэлж худлаа ярьсаар л. Жишээ нь 2 долоо хоногийн өмнө АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин “Оросын цэргийн хүч суларч байна” гэсэн. Өөрөөр хэлбэл, Орос ялагдаж байгаа юм байх. Энэ бас л худал мэдээлэл. Остин үүнийг худлаа гэж мэдэж байсан хэрнээ Конгресст мэдүүлэг өгөхдөө давтан худал хэлсэн. Энэ бас л гэмт хэрэг. Гэвч Ллойд Остиныг баривчлаагүй л байна. Тэдний оронд ганцхан хүнийг баривчилсан. 21 настай цэргийг. Тэр харин ч гэмт хэргүүдийг илчилсэн хүн, тиймээс гэмт хэрэгтэн биш.... Вашингтон ингэж л ажилладаг, үнэнийг хэлэх нь цорын ганц нүгэл болжээ.
Гэтэл манайд ХМХ бий, энэ бүх абсурд утгагүй зүйлийг сөрөн зогсоход туслах Үндсэн хуулийн баталгаа ч тэдэнд бий. ХМХ-н ганц үүрэг даалгавар бол үнэнийг дуулгах. Гэсэн ч өнөөдөр тэд Украины үнэн бодит байдлыг дэлгэсэн залууг баривчиллаа гэж баярлаад л суужийна. Тэд хөөрхий залууд яг Осама Бен Ладен шиг л, эсвэл бүр муугаар хандаж байна....
#МЦогзолмаа орчуулав