ЗАЛРУУЛГА
"Эрдэнэс Тавантолгой" ХК нийт хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болох гэж буйтай холбогдуулан сүүлийн үед цахим орчинд 1072 хувьцаа болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдэх боллоо. Тухайлбал өнөөдөр /2023.04.27/ 2020 онд татан буугдсан ЭТТ Майнинг компанийн тухай ташаа мэдээллийг цахим орчинд нийтэлжээ.
ЭТТ Майнинг компанийг 2019.07.09-ний өдрийн Монгол Улсын засгийн газрын 296 дугаар тогтоолоор байгуулж байсан бөгөөд 2020.04.27-ны өдрийн "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 146 дугаар тогтоолоор 2019 оны 296 дугаар тогтоолыг хүчингүй болгож тус компанийг татан буулгасан билээ.
Иймд татан буугдсан компанийн тухай мэдээллийг ноцтой мэдээлэл мэтээр олон нийтэд ойлгуулж, төөрөгдүүлж байгаа тул залруулга мэдээлэл хүргүүлж байна. Компанийн бүхий л үйл ажиллагаатай хобоотой мэдээллийг албан ёсны www.ett.mn цахим хуудсанд нээлттэй, ил тод байршуулж байгаа бөгөөд иргэд хувьцаа эзэмшигч та бүхэн мэдээллийн үнэн бодит байдлыг нягталж, бодит эх сурвалжаас мэдээлэл авч байхыг хүсье
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК