Азийн бүс нутагт гоц халуун болж цаг уурчид, эрдэмтдийг түгшээж байгаа талаар орон нутгийн ХМХ мэдээлжээ. Өнгөрсөн 7 хоногт Азид маш их халсан, Вьетнамд агаарын температур 44,2 градус давж харин Лаост 43,5 градус хүрэв. Филиппиний эрх баригчид их халуун ба чийглэг уур амьсгал хосолж аюул тарихаас урьдчилан сэргийлж сургуулиудын хичээлийн цагийг багасгалаа. Таиландын хойд ба төвийн нутгуудад өнгөрсөн 7 хоногийн турш дандаа 40 градус давсан, үүнээс болоод тог цахилгааны хэрэглээ ч огцом ихэсчээ. Таиландад 3 жил ган гачиг тохионо гэсэн таамаглалаас болж тус орны банкууд, байгууллагууд тусгайлан төлөвлөгөө, арга хэмжээ боловсруулж гаргахыг Засгийн газраасаа хүслээ.
Малайзад хур тунадасны хэмжээ 40% буурах таамаг гарсан, энэ тохиолдолд пальмын тосны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх юм. Хятад, Энэтхэг, Бангладешийн зарим нутагт сүүлийн хэдэн 7 хоногт их халуу шатаж байгаа. Хятадын Юньнань муж өнгөрсөн сард сүүлийн арван жил тохиолдоогүй их ган гачигт нэрвэгджээ. Энэтхэгт 4 сард температур огцом дээшилсэн, иймээс дахиж магадгүй гэж болгоомжилж бэлтгэл ажлаа хангаж байна.
“2023 он түүхэнд хамгийн халуун жил болох шинжтэй. Ази, Австралийн их хэмжээний газар нутаг энэ жил ган гачигт нэрвэгдэх шинжтэй. Энэ нь кофе болон какао, мөн элсэн чихэр гаргаж авдаг хөдөө аж ахуйн ургамлуудын ургацыг сүйтгэж болзошгүй” хэмээн мэргэжилтнүүд сэрэмжлүүлэв.
2023 он түүхэнд байгаагүй их халуун жил болно гэжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11