Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хэрэгжүүлж буй Загийн усны хоолойн гүний усны ордын судалгаа, ус хангамжийн төслийн гүйцэтгэгч компаниуд 2023 оны 5 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд төслийн талбайд өртөж буй Цогтцэций сумын Билгэх, Сийрст багийн малчин өрхүүдтэй ээлжит уузалтаа хийж, дэмжлэг үзүүлэх арга хэмжээ зохион байгууллаа.
Төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй зургаан компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран нөлөөллийн бүсийн 24 малчин өрхтэй төсөл хэрэгжүүлж эхлэх үеэс хамтран ажилласаар ирсэн. Загийн усны хоолойн гүний усны ордын судалгаа, ус хангамжийн төсөл нь 2022 оны 4 дүгээр сараас эхэлсэн бөгөөд энэ оны 8 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд төсөл хэрэгжүүлэгч компаниуд болон захиалагчийн зүгээс багуудын засаг дарга нартай тогтмол уулзаж, санал солилцож байсан бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд тасралтгүй дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.