Сири, Турк улсад хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 3 сарын дараа нурангин доороос амьд хүн олдсон тухай “Akhbar.fouri” мэдээллээ. Нуранги зайлуулж байсан Сирийн аврагчид 5 сарын 16-нд маш их турж эцсэн эрийг олжээ. “Хэт туранхай хүний яс арьсны цаанаас харагдаж байгааг анх удаа харсан” гэж энэ гайхалтай явдлын үеэр дэргэд нь байсан хүмүүс ХМХ-д ярьжээ. Тэр өөрийн байшингийн доор дарагдсан байсан, өөрөөр хэлбэл Турктэй залгаа Сирийн Кахраманмараш мужид. Аврагдсан эрийн биеийн байдал маш хүнд, их эцэж турснаас гадна яр шарх үүссэн, тэр арай л гэж ярьж байв. Энэ хүн яаж усгүй, хоол хүнсгүй ингэж удаан амьд байсныг хүмүүс ихэд гайхаж байна. Одоо эмч нар түүнийг эмнэлэгт хүргэж эмчилж байгаа аж. Ер нь Сирид 1,5 мянга гаруй хүнийг нурангин доороос аварч чаджээ.
2 сарын 6-нд 7,6 ба 7,7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Сирид 5,8 мянга гаруй хүн, харин хөрш Туркт 52 мянга гаруй хүн амиа алдсан билээ.
Газар хөдлөлтөөс 3 сарын дараа амьд хүн нурангиас олджээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11