Итали улсын хойд нутгуудад сүүлийн 100 жилд болоогүй аймшигтай үер бууж зөвхөн Эмилии-Романьед 14 хүн амь үрэгдэж олон тэрбум еврогийн гарз хохирол учирчээ. Олон хүн сураггүй алга болсон, иймээс нас барагсдын тоо цаашид ч нэмэгдэх шинжтэй. Сүүлийн 36 цагт энд хагас жилд ордог хэмжээний хур тунадас орсон аж. 23 гол мөрөн эргээс хальж бүхэл бүтэн хотууд усанд автжээ. Мөн аадар бороо үргэлжлэн орсоор байгаа тул нуранги болох аюул хаа сайгүй нүүрлэв. "Үерт өртөх өндөр эрсдэлтэй бүсэд 7 сая иргэн амьдарч байна. Аврагчид, сайн дурынхны үйл ажиллагаанд аадар бороо саад болж байгаа төдийгүй уулын бэл, налуу газарт байрласан олон тосгон суурин усаар хүрээлэгдсэн тул хүрч очиход хэцүү байна" гэж албаны хүмүүс мэдээлжээ. "Равенна хотоос 15 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн, тэднийг халуун хоолоор хангахын тулд зөөврийн гал зуух ажиллуулж байна. Байгалийн гамшгаас болж нуранги үүсч болзошгүйг анхааруулъя. Равенна хотын захын хорооллууд маань нуранги үүсэх магадлалтай дов толгод дээр байрладаг” хэмээн хотын мэр Массимо Изола сэрэмжлүүлэв.
Италийн Засгийн газар 2014 онд иймэрхүү байгалийн гамшгаас сэргийлэх тусгай бүлэг байгуулсан, гэвч 4 жилийн дараа төр засаг солигдож уг бүлгийг тараасан аж. Италийн Эмилия-Романьяд уг нь
5 сарын 21-нд "Формула-1"-н уралдаан болох ёстой байсан. Гэвч гэнэтийн үер усны аюулын улмаас энэ арга хэмжээг цуцалжээ.
Италид аймшигт үер болж 14 хүн амь үрэгдэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11