“Манай гарагийн худалдаа наймаанд долларын гүйцэтгэдэг үүрэг багасч байна.... 2001 оныг 2023 онтой харьцуулахад Үндэсний нөөцийн сангуудын бүтэц дэх долларын хувь 73%-иас 58% болж буурсан.... Өнөөдрийн байдлаар дэлхийн эдийн засгийн 29% нь, мөн манай гарагийн нийт нефтийн нөөцийн 40% нь Америк гүрний хоригт орчихоод байна... Вашингтон ийнхүү өөрийн валют -долларыг зэр зэвсэг болгон идэвхтэй ашигласаар л. Ойрын ирээдүйд олон улсын тооцоонд долларыг ашигласаар байх нь мэдээж, гэхдээ ихэнх улс орнууд түүнийг орлуулах өөр хувилбар хайж эхэлжээ. Улстөрчид нь ийнхүү доллараа бүдүүлэг зэвсэг болгон ашиглаж байгаа нь АНУ-ын дайснуудад төдийгүй холбоотнуудад хүртэл тооцооны өөр механизм хайх бодлыг төрүүлсэн. Бодит байдал ийм л байна. Сүүлийн үед Хятадын юаниар хийж буй гэрээ хэлцээний хувь өссөн, мөн “BRISC”-н орнууд (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн бүгд найрамдах гэсэн 5 орны холбоо) өөрийн валюттай болох асуудлыг авч хэлэлцэж байна” хэмээн “Responsible Statecraft”-н нийтлэлд дурджээ.