Орос гүрэн хоригийн тоогоор дэлхийд тэргүүлж яваа. Өрнөд нийт 10 багц (14022) хоригийг өнөөдрийн байдлаар ОХУ-ын эсрэг тавиад байна. Энэ гэхдээ 2023 оны 2 сарын тоо, сая бас баахан хориг нэмэгдчихсэн. Жишээ нь: Оросын эсрэг АНУ 1948 хориг, Швейцарь 1782, Канад 1590, Англи 1429, Европын холбоо 1390, Франц 1324, Австрали 945, Япон 919 хориг тавьжээ.
Гэсэн хэдий ч ОХУ өнөөдөр Европын холбооны топ 10 худалдааны түнш хэвээрээ байгаа гэж “Известия” мэдээллээ. “Нийт 10 багц хориг тавьснаас хойш Орос ба ЕХ-ны бараа эргэлт нилээд буурсан. Гэхдээ одоо манай улс "топ 10 түнш" жагсаалтын 10-р байранд явна. Орос өмнө нь 5-д жагсч байсан, АНУ ба Хятад, Англи, Швейцарийн дараа” хэмээн ЕХ дахь Оросын худалдааны суурин төлөөлөгч мэдэгдэв.
Нэмж өгүүлэхэд, Европын холбоо 11 дэх багц хоригоо ирэх 7 хоногт тавихаар болсон тухай “Bloomberg” агентлаг өчигдөр мэдээлсэн. Сонирхуулахад, Өрнөдийнхөн 4268 хориг арга хэмжээг Ираны эсрэг авсан бол Сирийн эсрэг 2643, Умард Солонгосын эсрэг 2133 хориг тавьжээ. Түүнчлэн Беларусь 1155, Венесуэл 651, Мьянма 839 хоригтой байна.
ОХУ бол ЕХ-ны топ 10 худалдааны түнш хэвээр
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11