“Умард Солонгос улс хүнсний хямралд нэрвэгдэж маш ноцтой хэмжээнд хүрсэн гэж Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба хэвлэлийн хурал дээр мэдэгдлээ. Тус оронд хүнсний бүтээгдэхүүний үнэ их өссөн бөгөөд удирдагч Ким Чен Ун засгийн эрхэнд гарснаас хойш хамгийн өндөр хэмжээнд хүрээд байгаа аж. Хүмүүс өлсгөлөнгөөр үхэх тохиолдол 3 дахин нэмэгдсэн.... Дээрэм тонуулын гэмт хэргийн гаралт нэмэгдэж 300 давжээ, энэ бол өмнөх жилээс 3 дахин ихэссэн гэсэн үг. Энд мөн амиа хорлолт гаарч байна” хэмээн “Arirang News” мэдээлэв.
Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн тагнуулын асуудал эрхэлсэн хорооны гүйцэтгэх захирал Ю Санг –Бум “2022 оны мөн үетэй харьцуулахад Пхеньянд эрдэнэ шишийн үнэ 60% нэмэгдсэн. Харин цагаан будааны үнэ 1-р улиралтай харьцуулахад 30% нэмэгджээ” гэж ярилаа.
Умардад дээрэм хийх зорилгоор гар аргаар дэлбэрэх төхрөөмж ашиглах явдал олширчээ. Түүнээс гадна энд амиа хорлолт 2022 онтой харьцуулахад 40% ихэссэн. "Амиа хорлохыг цаашид үзэл суртлаас урвасантай адилтган авч үзнэ. Дахиж ийм хэрэг гарахаас сэргийлэх арга хэмжээг яаралтай авах ёстой" гэж Умардын тэргүүн III Ким тушаажээ. Түүнчлэн Умард Солонгос ба Хятадын төмөр замын харилцаа сайжирч өпөрт галт тэрэгний 1 цуваа явдаг байсан бол одоо 2 цуваа болсон гэж Өмнөдийн Тагнуулын албаны мэдээлэв.
Arirang News: Умардсолонгосчууд өлсгөлөнгөөр үхэх нь эрс нэмэгдлээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02