Узбекистан улсын Олий Мажлис буюу парламентын Дээд танхим 6 сарын 1-нд хуралдаж хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн татварыг 6 дахин бууруулах хуулийг сайшаан дэмжжээ. Татварын хууль болон “Туслах аж ахуй эрхлэх тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс цаашид суурь тооцооны нэгжтэй (СТН) тэнцэх хэмжээний нийгмийн албан татварыг жилд 1-ээс доошгүй удаа төлөх аж. Өөрөөр хэлбэл, тэдний төлөх татвар нь 330 мянган сум буюу 29 доллар болжээ. Одоо энэ татвар нь сард СТН-ийн 50%-тай тэнцдэг ба жилд 1,98 сая сум юм байна.
Дараах салбар чиглэлд ажилладаг хувиараа бизнес эрхлэгчид, ард иргэд энэ нийгмийн татварыг төлнө: Мал аж ахуй (бод ба бог мал малладаг), хүлэмжийн аж ахуй, шувууны аж ахуй (тахиа, цацагт хяруул, бөднө, нугас, галуу), туулайн аж ахуй, зөгий үржүүлэг, загасны агнуур. Мөн цэцэг, нимбэг тарьдаг болон цэцэрлэг ногооны газартай хүмүүс ч энд хамаарах юм байна. Гэхдээ энэ татварын хэмжээ нь мал амьтны тоо толгой болон газрын том жижгээс огт хамаарахгүй аж.
“Энэ хуулийн ачаар ажилгүйдэл буурна, зөвшөөрөлгүй бизнес эрхлэх явдал багасна, ажил хийдэг хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Мөн ажилласан жилийн тоо албан ёсоор бүртгэгдэх учраас тэтгэвэрт гарахад нэмэртэй” хэмээн Узбекистаны сенаторууд онцлон тэмдэглэлээ. Харин парламентын Дээд танхимын спикер Танзила Нарбаева “Татварын дарамт буурч олон тооны хяналт, шаардлага цөөрсний дүнд манай орны олон зуун мянган иргэн нийгмийн хамгаалалтад орж байгаа гэсэн үг” хэмээн мэдэгдлээ.
МЦогзолмаа орчуулав.
Узбекистан хувиараа бизнес эрхлэгчдийн татварыг 6 дахин бууруулав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11