Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Авто зам засвар арчлалтын төрийн өмчит компаниудыг нэгтгэж, 34 хүртэлх хувийг биржээр олон нийтэд нээлттэй арилжина
“Шинэ сэргэлтийн бодлого”-д заасан төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчийн бодлого, шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд төрийн өмчит авто зам засвар арчлалтын компанийн бүтцийг оновчтой болгох, засаглал, үр ашгийг сайжруулах, олон нийтийн шууд хяналтад оруулах зорилгоор төрийн өмчит авто зам засвар арчлалтын 20 компанийг нэгтгэж, өөрчлөн зохион байгуулахаар боллоо.
Авто зам засвар арчлалтын компаниудыг нэгтгэсэн компанийн 34 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжиж, олон нийтийн шууд хяналтад оруулснаар удирдлагын зардал их хэмжээгээр буурах, мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэн тогтвортой ажиллуулах, техник тоног төхөөрөмж, машин механизмын болон үйл ажиллагааны хөрөнгө оруулалт нэмэгдэх нөхцөл бололцоо бүрдэнэ.
Авто зам засвар арчлалтын төрийн өмчит компаниудыг нэгтгэж, 34 хүртэлх хувийг биржээр олон нийтэд нээлттэй арилжина
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11