Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 9 мянга гаруй иргэн амьдарч, ажлын шаардлагаар байнгын бус 30 мянган хүн оршин сууж зорчдог тухай судалгаа байна. Хүн амын төвлөрөл, автомашины хөдөлгөөнийг дагасан хог хаягдал тус бүс нутагт ихсэж, үүний уршгаар эрүүл мэнд, агаар орчны бохирдол тулгамдсан асуудал болсныг сумын удирдлагууд учирлах болсон. Энэ асуудлыг шийдвэрлэх саналын хүрээнд “ЭТТ” ХК-иас эхний ээлжинд Цогтцэций суманд 200 орчим сая төгрөгийн үнэ бүхий Howo sinotruck хог хаягдлын машин хүлээлгэн өгчээ. Тус машин нь манай орны нөхцөлд тохирсон хог тээвэрлэх зориулалтын сүүлийн үеийн тоноглолтой, хог хаягдал шахах гидро ситемтэй, 160 морины хүчин чадал бүхий 8000 кг-ийн даацтай юм байна.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02