Монгол Улсын парламентын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс хойд хөрш Орост айлчилж байна. Монголын төлөөлөгчид “Роснефть” корпорацийн тэргүүн Игорь Сечинтэй уулзав. “Монгол бол эрчим хүчний салбарт манай стратегийн түнш.... Монголын нутаг дээрх төмөр замын ачааллын улмаас 6 сард нийлүүлж амжаагүй нефть, нефтийн бүтээгдэхүүнийг нөхөж нийлүүлнэ. Ойрын саруудад Монголд нийлүүлэх түвшний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ... Ангарскийн нефть боловсруулах завод төлөвлөгөөт засвартай... үүнийг тооцон үзсэн.... Нийлүүлэлт найдвартай гэдэг баталгааг бид өгч байна” хэмээн "Роснефть" компаний Игорь Сечин мэдэгдэв.
Уулзалтын үеэр нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн үнийг тогтвортой байлгахаар ярилцжээ. Үнэ тогтоох тал дээр зах зээлийн уян хатан хандлагыг эрхэмлэх тохиролцлоо Талууд баталлаа.
“Роснефть” корпораци 2005 оноос Монголын зах зээлд ажиллаж эхэлсэн ба нийт 13,7 сая тонн нефтийн бүтээгдэхүүн нийлүүлээд байна.
Роснефть: Монголд нийлүүлэх түлшээ ойрын саруудад нэмэгдүүлнэ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02