Японы Ямагата их сургуулийн эрдэмтэд Хиймэл оюун ухааныг оролцуулсан асар том судалгаа явууллаа. Перу улсын өмнөд хэсэгт орших дэлхийд алдартай Наскагийн элсэн цөлийн аварга том дүрс зургуудыг мэдэхгүй сонсоогүй хүн гэж байхгүй байх. "Эрдэмтэд эдгээр дүрс зургийг судлах ажилд Хиймэл оюуныг хамруулсны дүнд ажил 21 дахин хурдасчээ. Түүнчлэн өмнө нь анзаарагдаагүй хэдэн дүрс, түүний дотор “харь гарагийн хүн”-ийг олж илрүүлсэн" хэмээн “Express” сонин бичжээ.
Зөвхөн шувуу нисэх өндрөөс харагддаг асар том эдгээр зургийг анх 1939 онд нисэх онгоцоос харж олон нийтийн хүртээл болгосон юм. Тэдгээр дүрс зургийг аманай эриний өмнөх 500 оноос манай эриний 500 оны хооронд үйлдсэн гэж эрдэмтэд тогтоосон. Наскад нийт 800 орчим ийм зураг олдсон ба ихэнх нь геометрийн дүрс. Түүнчлэн шувуу, аалз, сармагчин зэрэг амьтны зураг ч бий.
Хиймэл оюун Наскагийн элсэн цөлөөс харь гарагийн хүний дүрсийг олжээ VIDEO
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11