“Хятад улс нүүрс авах гэрээг Австралитай дахин байгуулав, ийм байдлаар тэд Оросын нийлүүлэлтийн заримыг орлуулах гэж байна. Нүүрс найдвартай нийлүүлэх түнш Хятадад хэрэгтэй байгаа, тэд ийм байдлаар Австралитай харилцаагаа сэргээв. Австрали яваандаа энэ зах зээлээс оросуудыг бүрэн шахан гаргаж болзошгүй” хэмээн “Reuters” мэдэгдэв.
2020 оны сүүлээр коронавирүсийн гарал үүслийн талаарх маргаанаас болж Австрали, Хятад хоёрын харилцаа муудсан, улмаар хятадууд энэ улсаас нүүрс импортлоход хориг тавьсан билээ. Харин 2021 оны сүүлээр дэлхийн эрчим хүчний хямрал, мөн шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа 2 орны харилцаа сайжирч эхэлсэн юм. 2022 оны 11 сард “G20”-н саммит дээр 2 орны тэргүүнүүд уулзсан бол 12-р сард Бээжинд Гадаад харилцааны сайд нарын уулзалт болов. Энэ бүхний дүнд 3 том компани 2023 оны эхээр Австралийн нүүрс захиалах эрх авчээ. Тэдний нэг болох “China Energy Investment Corp”-н захиалсан нүүрс 1-р сарын сүүлээр Австралиас ачигдах юм байна.... Ойрын саруудад бусад компани ч ийм эрх авах байх гэж тоймчид таамаглаж байна.
“Хятадууд уг нь Австралийн нүүрсийг Монгол, Индонез, Орос улсын нүүрсээр орлуулах гэж оролдсон боловч олон хүндрэл, бэрхшээлтэй тулгарсан. 2021 оны сүүлээр Хятадад хаа сайгүй тог цахилгаан тасарч байлаа, мөн ковидын өвчлөл ихэссэний улмаас дотоодын нүүр олборлолтод саад учирсан билээ..... Оросын нүүр нийлүүлэлт байнга асуудал дагуулдаг учраас Өмнөд Солонгос, Япон ч гэсэн тэдэнтэй ажиллахаас татгалзаж байна. Дорны полигон (Транссибирийн болон Байгаль-Амарын төмөр зам) асар их ачаалалтай байгаа, иймээс 800 мянган тонн нүүрс ачсан галт тэргүүд гацчихсан тухай Кузбассын амбан захирагч Сергей Цивилев мэдээлсэн” хэмээн "Reuters".агентлаг бичжээ.
Хятадууд Оросын нүүрсийг Австралийнхаар орлуулж эхлэв
2023-1-09
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.