Солонгосын “KICT” барилгын технологийн дээд сургуулийн эрдэмтэд маш өвөрмөц, инновацийн бетон зохион бүтээжээ. Энэ материал нь агаар мандлыг бохирдуулдаг элементүүдийг “сорж” улмаар аюулгүй бүтээгдэхүүн болгон хувиргадаг аж. Судалгааны явцад бетон холимогт титаны диоксидыг нэмж янз бүрийн аргаар туршжээ. Стандарт бетоныг “TiO2” уусмалаар шүршихэд үүссэн давхарга нь агаарыг бохирдуулдаг бодисуудтай шууд үйлчлэлд орж байгааг тогтоов. Энэ үед материалын бүхэл байдал хэвээр хадгалагдаж байлаа. Материалд агуулагддаг титаны диоксид нь нарны цацрагийн нөлөөгөөр идэвхжиж 02 идэвхтэй хэлбэрийг үүсгэж улмаар бохирдлыг аюулгүй нэгдлүүд болгон хувиргадаг аж.
“Бид тест хийж бетоныг идэвхжүүлэн бүтэн хоног гэрэлтүүлсэн, эцэст нь азотын концентраци 18% буурч бетон түүнийг давс болгон хувиргав. Давсыг дараа нь арилгасан... Ийм аргаар их хотуудын агаарын чанарыг сайжруулах боломжтой” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. "Хэрэв ийм бетоноор авто машины хонгил баривал агаар дахь азотын оксидыг 20% бууруулах боломжтой" гэж "News Wise" бичжээ.
Агаарын бохирдлыг бууруулдаг бетоныг Солонгост бүтээжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11