УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ. Мэдээллийнхээ эхэнд УИХ АН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй байна гэдэг шүүмжлэлийг хэлээд улмаар УИХ нь ямар асуудлуудыг шийдэх ёстой байсан бэ. Намрын чуулганаар гол хуулиуд, бодлогыг эрх баригчид боловсруулж чадсангүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах шийдэл гарсангүй. Нийгмийн даатгалыг багц хууль, тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж чадсангүй. Үндсэндээ энэ бүхний буруутан нь Үндсэн хууль юм шиг болж байна. Үүнэсэ гадна бид намын эв нэгдэлтэй холбоотойгоор 2023.01.13-ны өдөр буюу шинэ Үндсэн хууль батлагдсан өдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлыг зарлан хуралдуулна гэв. АН бүх асуудлыг нээлттэй ярилцах боломжтой. Эв нэгдлийн асуудлаа шийднэ. Ардчилсан намынхан эв зүйгээ ололцож чадсангүй. Ардчилсан намын бүлгээс зохион байгуулах гэж байгаа хурлыг ирэх Баасан гаригт өргөн хүрээтэй, хууль шүүхийн маргаангүй зохион байгуулна. Үндсэний бодлогын хорооны хуралд 300 орчим гишүүн оролцоно. Х.Баттулгыг дэмжигч гишүүд ч ирж, оролцохыг урьж байна гэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр хэлэхдээ намын бүлгээс Их эвлэрэлийн ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар намайг томилсон. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд маргалдагч талуудтай уулзаж, ярилцсан. Ажлын хэсгийн 39 гишүүний 70 хувийн оролцоотой дөрвөн удаагийн хурал хийсэн. Энэ хурлаар бид саналаа нэгтгэж байгаа. Зөвлөлдөх зөвлөгөөнийг МХАҮТ-д хийж, 215 гишүүн оролцсон. Бид ирэх Баасан гаригт Ардчилсан намын Үндэсний бодлогын хороог хуралдуулахаар боллоо. С.Эрдэнийг дагаж буй 100 орчим гишүүд бий. Тэр бүх хүмүүс хуралд биеэр ирж оролцоно уу. Энэ хуралд намын маргалдагч талуудын ихэнх нь ирнэ. Намын дарга байхгүй байгаа. Нэг л намын нэгдлээр удирдах бүрэлдэхүүн 300 орчим гишүүн хуралдахаа илэрхийлээд байна. Бид хамтдаа намын даргад нэр дэвшигчдийн журмаа хэлэлцэж, их хурлаараа сонгон батламжилна гэв. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ өнгөрсөн 2016-2020 оны үед У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудалд тухайн үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулга манай намын гурван гишүүнийг өөр санал өгүүлж, авч үлдсэн. Ингэснээр Ардчилсан намыг сонгуулийн ялагдалд хүргэсэн. Энэ хүн бидний танихгүй н.Мөнхбаяр гэдэг хүнийг Улсын дээл шүүхэд бүртгүүлэхээр явж ирсэн. Эрх баригчидтай хамтран тоглолт хийж, намыг ирэх 2024 оны сонгуульд ялагдуулах гэсэн аргаа хэрэгжүүлж байна.
Үүний гол буруутан Х.Баттулга. Үүнийг нь С.Эрдэнийн тал эсэргүүцдэг. Өнөөдөр энэ хоёр тал нийлээд, Ардчилсан намыг сонгуульд унагахаар нэгдэж байна. Тиймээс Ардчилсан намын Үндсэний бодлогын хороо хуралдаж намын даргаа сонгох асуудлыг ярих гэж байна.